HERBALIFE-Т ТАВТАЙ МОРИЛ!

Тэнцвэртэй хооллох, эсвэл биеийн ачааллаа нэмэгдүүлэх гэх зэргээр амьдралынхаа хэв маягт эерэг өөрчлөлт хийхийн тулд сахилга бат хийгээд сэдэл хэрэгтэй. Зорилгодоо хүрсний дараа үр дүнгээ хадгалах нь хамгийн хэцүү байх нь элбэг. Урт хугацааны үр дүнд хүрэх ямар ч шидэт арга хэрэгсэл үгүй. Үүний тулд зөв хооллолт, дасгал сургууль болон, багахан хүчин чармайлт, мэргэжилтнүүдийн байнгын дэмжлэгийг багтаасан өдөр тутмын төлөвлөгөө хэрэгтэй. Чухамхүү энд л бид танд туслах болно.

Өнгөрсөн 37 жил гаруйн хугацаанд бидний ажил үүрэг тэнцвэржүүлсэн шим тэжээл, жин хянахад зориулсан бүтээгдэхүүний тусламжтайгаар хүмүүсийн амьдралыг илүү сайн тал руу нь өөрчлөх, түүнчлэн тэдэнд бизнесийн нэмэлт орлого олох сайхан боломжийг олгоход чиглэгдэж ирлээ**.

Бид бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдэд борлуулдаггүй хэдий ч дэлхийн 95 гаруй улс оронд ажиллаж буй хэдэн зуун мянган Бие Даасан Гишүүнээс худалдан авч болно. Бие Даасан Гишүүд нь худалдан авагчдын хувьд зөв хооллолтын асуудлаар зөвлөх болон багшийн үүргийг гүйцэтгэх бөгөөд Herbalife-ын бүтээгдэхүүнийг тэнцвэртэй хооллолттой хэрхэн хослуулж болох тухай зөвөлгөө өгдөг.

Эрүүл, идэвхтэй, аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байхад нь туслах зорилгоор Бие Даасан Гишүүд болон үйлчлүүлэгчдээ зөв хооллолтын асуудал дээр дэмжихэд манай зорилго оршиж байна.

Herbalife тоо баримтаар

Компанийн өсөлт

$4,5 тэрбум - 2015 онд компанийн хийсэн цэвэр борлуулалт

95+ оронд үйл ажиллагаагаа явуулж байна

Дэлхий даяар 96 000+ Эрүүл Амьдралын Хэв Маягийн Клуб*

Сая сая хэрэглэгч компанийн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэж байна

Компанийн хувьцаа нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг (NYSE: HLF)

Дэлхий даяар 8200+ ажилтантай

Компани нь 37 гаруй жилийн туршид бизнесээ эрхэлж байна


Хувиршгүй чанар

"Тарьсан үрээс таны ширээн дээрх бэлэн бүтээгдэхүүн хүртэл" хөтөлбөрийн дагуух хяналтын 14 үе шат нь манай бүтээгдэхүүний өндөр чанар болоод аюулгүй байдлыг хангадаг

Бүтээгдэхүүний чанарын хяналт, боловсруулалт ба туршилтанд зориулсан 10 гаруй лаборатори
300+ эрдэмтэн ажилладаг

Хүмүүнлэгийн үйлс

Herbalife-ын Гэр Бүлийн Сан (HFF)-гийн Herbalife Casa буяны үйлсийн 130+ санаачилга дэлхий даяар

Herbalife-ын Гэр Бүлийн Сан (HFF)-гаас өдөр тутам 100 000+ хүүхэд тусламж авч байна

Herbalife нь тэнцвэржүүлсэн шим тэжээлийн салбарт дэлхийд тэргүүлэгч компани юм

Тэнцвэртэй хооллолт хийгээд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор уураг, эслэг, аминдэмээр баялаг бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэдэг.

Herbalife компани нь дээр дурьдсан бүхнээс гадна хоол тэжээлийн талаар хувь хүний онцлогт тохирсон зөвлөгөө санал болгодгоороо онцлогтой : Бие Даасан Гишүүд нь үйлчлүүлэгчдэдээ дэмжлэг үзүүлдэг.

2015 онд 67,1 сая сав Формула 1 коктейль борлуулагджээ . Эдгээр савыг дээр дээрээс нь давхарлан тавибал 128 750 км-ийн өндөртэй цамхаг үүсгэх юм.


Хувь хүний онцлогт тохируулсан зөвлөгөө

Компаниар үйлчлүүлэгсэд нь хоол тэжээлийн хувьд харилцан адилгүй зорилгыг өмнөө тавьсан байдаг. Компанийн өсөлт нь тэнцвэржүүлсэн хооллолт болон арьс арчилгааны зориулалтаар гаргасан манай бүтээгдэхүүнийг хэрэглэж буй сая сая хэрэглэгчдийн дэмжлэгтэй холбоотой.

Компанийн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд Herbalife нь дэлхий даяар үйлдвэрлэлийн сүлжээгээ бий болгожээ.




mn-MN | 17.11.18 5:33:19 | NAMP2HLASPX04